..::~!!***Намайг миний блогоос... ***!!::.. |
“ЦАГ ХУГАЦАА” банкНэг банкнаас өглөө бүр таны данс руу 86,400 төгрөг орж ирдэг байлаа гэж бодъё. Гэхдээ уг мөнгийг хуримт-луулах боломжгүй бөгөөд орой нь үлдсэн мөнгийг банк буцааж авна. Тэгвэл та яах вэ? Мэдээж, тэр мөнгөний хамгийн сүүлчийн сохор зоосыг нь хүртэл данснаасаа гаргаж зарцуулна биз дээ!!! Гайхалтай нь, танд ч, надад ч яг адилхан ийм банк үйлчилдэг. Энэ банкны нэр бол “ЦАГ ХУГАЦАА”. Өдөр бүр бид нарт 86,400 секунд ногддог. Орой бүр ашиглаагүй цаг маань “данс”-наас хасагддаг. Олгосон мөнгийг нь хуримтлуулахыг “ЦАГ ХУГАЦАА” банк зөвшөөрөхгүй, мөн хоёрдахь боломж олгодоггүй. “ЦАГ ХУГАЦАА” банк маргаашаас зээлэхийг үл зөвшөөрөх бөгөөд үлдэгдэл гэж байдаггүй нь мэдээж. Цаг цохилсоор, залхуу хойрго хүмүүсийг бусдыгаа гүйцэг гэж алгуурлахгүй, юу болж болох байсныг ч хүлээлгүйгээр хайр найргүй цохилсоор… Эрүүл мэнд ба аз жаргал, мөнхийн хувь заяаныхаа төлөө хамгийн сайн ашиг олохын тулд бид олдсон энэ эрдэнэсээрээ ухаалгаар хөрөнгө оруулвал зохино … Та бод доо: Өглөө сэрэхэд таны амьдралын түрийвч ид шидийн мэт 24 цагаар дүүрсэн байдаг. Энэ цаг хугацаа таных. Энэ бол бүх эд хөрөнгийн дотроос хамгийн үнэтэй нь. Хэн ч үүнийг танаас авч чадахгүй. Энэ бол хулгайлагдашгүй зүйл. Хэн ч танаас илүү их юмуу бага цаг авдаггүй. Та ирээдүйгээс цаг зээлэх боломжгүй, бас өрөнд орох аргагүй. Та зөвхөн яг одоо өнгөрч байгаа мөчийг л үрж чадна. Маргаашаа үрэн таран хийх боломжгүй, үүнийг танд зориулж хадгалсан байдаг. Дараагийн цагаа ч та үргүй өнгөрүүлж чадахгүй, энэ мөн л таны төлөө хадгалаастай байдаг. Та өдөр бүр энэ 24 цагаар л амьдрах хэрэгтэй. Энэ цагуудаас та эрүүл мэнд, бие сэтгэлийн таашаал, мөнгө санхүү, сэтгэл ханамж, хүндэтгэл ба үхэшгүй амин сүнснийхээ ирээдүйг бүтээх хэрэгтэй. Иймд цаг хугацааг зөв ашиглах, туйлын үр дүнтэй ашиглах нь хамгийн чухал хэргийн нэг мөн. Бүх зүйл үүнээс шалтгаална. Хэрвээ та өдөр бүрийн орлого болох 24 цагаа зөв зохистой, бүх зардалдаа яг тааруулж сурахгүй бол насан туршдаа эмх замбараагүй явна…” Цаг заваа зөв ашиглаж сурахад тус болох нэгэн практик аргыг уламжилъя: Өөрийнхөө амьдралд буй “цаг хумслагч” буюу үнэн хэрэгтээ ашиг тус өгөхгүй, зүгээр л цаг завыг чинь үрдэг зүйлийг бодоод жагсаан бич. Үүнд: зурагт хамаагүй үзэх, компьютер ухаангүй тоглох, сонин сэтгүүлийг нэгд нэгэнгүй унших, ямар нэг юм хүлээх зуураа хийх юмаа олж ядах г.м орж болно. Жагсаан бичсэн зүйлээ хамгийн том “хулгайч”-аас бага хүртэл нь дугаарла. Тэгээд “би үүнийг хийхээ боливол юу болох бол? Больчих юм бол би үнэхээр шаардлагатай зүйлээр дутагдах болов уу? Би үүнийг заавал хийх хэрэгтэй юу? Эсвэл энэ ажлыг өөр хүнд даатгаж болох уу?” гэх мэтчилэн өөрөөсөө асуу. Бирм улсад миссионерээр ажилласан Адонирам Жадсоны хэлсэн үг: “Нэгэнт өнгөрсөн амьдралдаа хэзээ ч эргэн очиж шинээр амьдрах боломжгүй. Тэр амьдрал зөвхөн мөнхөд эргэцүүлэн бодох бодолд маань л үлдэнэ… Аль ч өдрийн хувьд энэ үнэн шүү. Нэгэнт өнгөрсөн өдөр хэзээ ч эргэж иршгүйгээр өнгөрчихсөн байдаг. Бид тухайн өдөрт ямар тэмдэг тавина, тэр л чигээрээ үүрд мөнхөд харагдах болно. Өдөр бүр маань бидний хэрхэн биеэ авч явсныг гэрчлэх төдийгүй, мөнхийн хувь заяанд маань нөлөөлөх болно… Тэр үед, өнгөрүүлсэн өдөр бүрээ ашигтайгаар өнгөрөөсөн ч болоосой гэж бид ямар ихээр хүсэх болно гээч. Гэвч нэгэнт өнгөрсөн өдрийг засах аргагүй, хэдүйнээ хожимдсон байдаг... Зөвхөн ирээдүй л бидний гарт байна. Та амьдралд хайртай юу? Тэгвэл цагийг бүү дэмий үр. Амьдрал чухам үүнээс л бүтдэг. Бэнжамин Франклин 17:39 - 2007-05-26 - Сэтгэгдэл бичих
|
Сүүлчийн бичлэгvvд- Windows Leopard Glass v2 DVD тансаг хэрэглээ- WiNuTuXu OS iso with Sp2 (The BeST VeRSioN oF WiNDoWS) - Сонин хачин - Бодлого бодъё!!! - Хачирхалтай үзэгдэл Найзууд- хундага- nomikoz |