..::~!!***Намайг миний блогоос... ***!!::.. |
УИХ-ын гишvvнээр зуучлуулсан иргэдийг Өмнөд Солонгосын тал бvртгэхгvй гэдгээ мэдэгджээЭнэ жил Монголоос 15000 ажиллах хvч бvртгэнэ хэмээн манайхны нvдийг бvлтийтэл баярлуулсан Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн яамныхан манайханд бас нэгэн "откәз" тавьж эхлэв. Тэд хуучин Зуучлах товчоонд бvртгэгдээд явж чадаагvй байгаа манай 4000 орчим иргэнээс солонгос хэлний шалгалт авахаас татгалзжээ. Эдний ихэнх нь талийгаач Д.Сvхбаатар захирлын vед хэлний шалгалтанд орсон хэдий ч Өмнөд Солонгосын тал энэ шалгалтыг хуупь буе хэмээн vзэж цагдаагийн баигууллагад шалгуулахаар өгөөд байгаа билээ. Тэд цагдаагийнхан шалгалтынхаа дvнг танилцуулж буруутай этгээдэд хариуцлага тооцохоос нааш дахин шалгалт ч авахгvй гэж мэдэгдээд байсан. Харин Монголын тал тэдний тавьсан саналын дагуу НХХЯ-ны харьяа 100 хувийн төрийн өмчит Гадаадад ажиллах хvч илгээх тө-вийг шинээр байгуулсны дараа манайхаас 15000 хvн шинээр бvртгэхээ зарласан.Өмнөд Солонгосын тал төрийн өмч давамгайлсан компанитай хамтарч ажиллана хэмээснээр төрийн мэдлийн Гадаадад ажиллах хvч илгээх төв хэмээх бай-гууллага байгуулан Зуучлах товчоо-той гэрээгээ vргэлжлvvлэхээ больсон учраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам /НХХЯ/-ныхан тэнд бvртгэлтэй байсан 4000 гаруй хvний эрх ашгийг бодож энэ хvмvvсийн материалыг татаж аван шинээр бvртгvvлэх хvсэлт тавьжээ. Харамсалтай нь, солонгосчууд татгалзсан гэнэ. Vvнээс болж талийгаач Д.Сvхбаатар агсны vед тойрог тойргоосоо 100-200, 500-600-гаар нь хvн бvртгэж "Солонгост ажиллуулна" хэмээн тодорсон УИХ-ын гишvvдийн амлалт хөөрхий болоод байна. Vнэндээ энэ 4000 хvн дотор хувиараа Зуучлах товчоонд хандаж бvртгvvлсэн хvн тун ховор бөгөөд Д.Сvхбаатар агсан УИХ-ын гишvvнээрээ тал олж тэднээр хамгаалуулдаг байсан гэсэн яриа байдаг. Харин солонгосчуудын хувьд манай төрийн тvшээд Зуучлах товчооны ажилд хөндлөнгөөс оролцож өмнөөс нь бvртгэл явуулсан зэрэг нь тун ойлгомжгvй, тэр ч байтугай хууль бус vйлдэл болж харагдаж байгаа нь ойлгомжтой. Гэрээсээ интер-нэтэд холбогдоод хvссэн газартайгаа харьцчихдаг тэд ямар манай харилцаа холбоо хэр зэрэг хоцрогдсон, дээр нь төрийн vйлчилгээ гэж ямар хvнд сурталтай болох, танилгvй монгол хvн юунд ч хvрч чадахгvй гэдгийг гадарлах биш, парламентын гишvvд нь хувийн компанид зуучлал хийгээд явж байна гэдгийг яаж ч сайнаар хvлээж авах билээ. Тийм ч учраас солонгосчууд Зуучлах товчоонд бvртгэгдэж шалгалтад хамрагдсан хvмvvст нэлээд сэжиг бvхий хандаж байгаа бөгөөд зөвхөн "Яагаад энэ хvмvvс бvртгvvлэх хvсэлтээ хувиараа дахин тәвьж болдоггvй юм бэ" гэдэг асуудлыг тавиад байгаа гэнэ. Нөгөө талаар Зуучлах товчооны нөхөд өөрсдөө Өмнөд Солонгос руу гаргаж чадахаа больсон дээрх 4000 хvнийхээ материалыг Гадаадад ажиллах хvч илгээх төвийнхөнд гаргаж өгөх сонирхолгvй байгаа. Тэд өөрсдийнхөө бvртгэсэн хvмvvсийг өөрсдөө л хариуцан Өмнөд Солонгос руу гаргана гэсэн байр суурьтай байгаа аж. Нөгөө талаас нэг хvний зөвхөн бvртгэлийн хураамж 30 ам.доллар гээд бодохоор энэ бvх хvний материалыг Гадаадад ажиллах хvч илгээх төв рvv шилжvvлэхийн тулд туе товчоо нэлээд мөнгө төлөх нь гарцаагvй. Харин энэ бvх мөнгө одоо Зуучлах товчооны дансанд бий гэдэгт хэн ч итгэхгvй байна. (Ардын эрх 96/628) Ц.ЗАЯА 17:35 - 2007-05-23 - Сэтгэгдэл бичих
|
Сүүлчийн бичлэгvvд- Windows Leopard Glass v2 DVD тансаг хэрэглээ- WiNuTuXu OS iso with Sp2 (The BeST VeRSioN oF WiNDoWS) - Сонин хачин - Бодлого бодъё!!! - Хачирхалтай үзэгдэл Найзууд- хундага- nomikoz |