..::~!!***Намайг миний блогоос... ***!!::..
..:::NeOTRiX МиНий ViRTuaL ертөнцөд Тавтай МОРИЛ:::..

Эх орноосоо дайжигсад

Эх орноосоо дайжигсад
2007.05.19 Монголын мэдээ  



Төв цэнгэлдэх хүрээлэнд ийм олон хүн бужигнаж байхыг ойрын хэдэн жилд харсан уу. Бас ЦЕГ-ын баруун жигүүрийг хэдэн давхар бүсэлчихээд байгаа урт дарааллыг урьд өмнө хэзээ харсан бэ. Монголчууд энэ төр засгийн өнгөнд үзээгүй юмаа л үзэж байна. Эх орноосоо дайжиж байгаа нь энэ. Энэ Монголд нохойн амьдралаар амьдарснаас хүний газар боолын амьдралаар амьдраад үхвэл ч үхье, сэхвэл ч сэхье гээд явцгааж байгаа нь энэ. Хүний нутгийн хүйтэн шороог долооно гэдгээ мэдэж байгаа ч тэдний өмнө өөр замгүй шиг бодогдоод эхнэр хүүхэд, ээж аав, ах дүү, садан төрөл, аль нандин бүхнээ орхиод дайжихаас өөр аргагүй болсон хүмүүс. БНСУ-д бүрэн бус тооцоогоор 30 мянган монгол химийн хортой, хүнд үйлдвэрүүдэд ажиллан, эзний хялалзсан харц дороос хэдэн “ногоон” унагааж байгаа. Хүнд хүчир ажлын улмаас бие муудах, мэргэжлийн өвчтэй болох, гэмтэж бэртэх, үхэх тохиолдол ч энүүхэнд. Тийм нөхцөлд хэдэн төгрөг хураагаад явуулсныг нь энд төрийн мафи “хадгаламж зээл” нэрээр луйвардчихаад ард түмнээрээ тоглож байгаа. ХЗХ-ны хохирогчдын бүх луйвардуулсан мөнгөний 80 гаруй хувь нь гадаадад ажиллагсдын мөнгө гэж судалгааныхан үздэг юм билээ. Монголчууд унасан газар, угаасан уснаасаа дайжихаас өөр аргагүй болжээ. Энэ нөхцөл байдал цааш үргэлжилбэл Монгол газар нутаг дээр хүүхдээ тэвэрсэн хэсэг хүүхэи, эрүү өвдөг нь нийлсэн өвгөд хөгшид, сургууль траншей хоёроор дүүрсэн хүүхдүүд, хаа хамаагүй үхэхэд бэлэн архаг архичид, айл болгонд 2-3 ногдох хятад эрчүүд л үлдэх болж байх шиг байна. Эх орноосоо яагаад дайжив. Үүний хариу хүн болгоны нүүрэн дээр бичээтэй байгаа. Өлсгөлөн, гуйланчлал, ажилгүйдэл бүх Монголыг нөмөрсөн. Улсын төсвийн асар өчүүхэн хувийг ард түмэндээ гол зогоох төдий хуваагаад бараг бүгдийг нь төрийн толгойд сууж байгаа хэдэн хүн хуваагаад авчихдаг болсон. Ард түмэн нь хоногийн хоолгүй, зарим гэр бүл долоо хоног махны бараа хараагүй байхад УИХ-ын гишүүд нь сарын 500000 төгрөгийн цалин дээрээ жилд 250 сая төгрөг авахаар улайран зүтгэцгээж байна. Монголчуудыг зуу зуун жилээр тэжээх Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Тамсгийн нефть, Бороогийн алт, Асгатын мөнгө, Төмөртэйн овоог тэр чигээр нь гадаадынхантай хуйвалдан идэж, түрүүчээсээ хар нүх болон үлдлээ. Эндээ монголчууд ажиллаж сарын 300-500 ам.долларын цалин авах боломж байсан уу, байсан. Эрх баригчид маань ард түмэндээ хүртээе гэж бодоогүй. Ингэж ядуурснаас гол нь дайжиж байгаа. Дайжих болсон дараагийн шалтгаан нь хотын утаа, хог хорт бодисын хордлого. Улаанбаатар хотдэлхийн хамгийн бохир хотоор шалгарчээ. Өвөлжин нүүрсний утаанд утуулаад хавраас намар хүртэл гал түймрийн утаанд утуулж, жилийн дөрвөн улирлыг авдаг болсон. Эрүүл уушгитай хүн бараг байхгүй боллоо гэсэн. Өвгөд хөгшид нь ханиаж бүгшүүлж байгаад үхдэг юмаа гэхэд энэ олон залуучууд яаж энэ утаан дунд амьдрах юм. Төр, засгийн удирдлагууд нь яаж утаанаас салах вэ гэж бодохын оронд хэн гэгч найзынхаа ямар төсөл нэртэй юманд их мөнгө хаях вэ гэдгийг л урьтал болгож байгаа. “Утаагүй зуух”, “утаагүй түлш” гэх зэрэг үлгэрийг хэчнээн жил яриад ч нэмэр болсонгүй. Тэр дунд зохиолч, эрдэмтэн Тогмидын “Утааг булшлах” сонгодог арга дэвшигдэн гарсан боловч хотын удирдлагууд огт тоож үзэлгүй, нэг том дарга нь “Миний санаачилга” хэмээн телевизээр ярьж байна гэсэн. Хүний өргөн барьсан төслийг хүртэл ингэж луйвардахад хүрээд байгаа. Тэр ч битгий хэл эрх мэдэлтнүүд хуйвалдан гадаадаас хамгийн хуучин, утаа тортог хаядаг машинуудыг зуу зуугаар нь оруулж ирдэг болсон. Тэр нь дандаа найз нөхөд, хамаатан садных нь машинууд байдаг. Ийм байдлаар явсаар. Улаанбаатарын хорт утаа амьсгал бооход хүрээд байгаа. Утуулсан тарвага хүртэл нүхнээсээ дайждаг биз дээ. Монголд, тэр дундаа нийслэлд аюулгүй амьдрах баталгаа алдагдсан. Шил шилээ дэрлэсэн ШТС, агуулах бүхнээр дүүрэн тэсэрч дэлбэрэх зүйл биднээр туршлага хийхэд бэлэн байгаа төрөл бүрийн хорт бодис, ямар ч хяналтгүйгээр нөхөр, дайсан хоёрын гар дээр байгаа. Хамгийн сүүлийн баримт л гэхэд Дархан-Уул аймгийн Хонгор суманд химийн хорт бодис их хэмжээгээр алдагдаж ус, хөрс, агаарыг тэр аяар нь хордуулжээ. Энэ бол сум, орон нутгийн удирдлагаас ард түмнийхээ эсрэг үйлдсэн гэмт үйлдэл яалтгүй мөн. Тэнд мал үхэж, өдий төдий хүн хордсон байна. Тэр нутгийн ус байтугай, манай томоохон гол горхийг ч хордуулж мэдэхээр болчихож. Гэтэл тэнд очоод ирсэн дарга, сайд нар нь тийм ноцтой байдалд хүрээгүй юм шиг төр, засагтаа танилцуулж, цаадуул нь онцгой байдал зарлаж, нүүлгэн шилжүүлэлт хийлгүй амар амгалан сууцгаасаар л байна. Агаар, ус, хөрсийг тийм аймшигтай хордуулсан тохиолдолд ямар ч гамшигт хүрч болох билээ. Ил хордлоготой гуч дөчин хүн байгаа гэсэн. Энэ бол бүрэн бус тоо. Хордлого илрээгүй нууц байдлаар яваа хэчнээн хүн байгааг бүү мэд. Уг нь хүнээ гэдэг удирдлага байгаасан бол УИХ-ынхан хувааж авах гээд донтоод байгаа хориод тэрбум төгрөгийг тэнд хаях хэрэгтэй шүү дээ. Буруутнуудыг олж тогтоосон уу. Ямар арга хэмжээ авч байна. Сумын Засаг даргыг л лав нам нь хамгаалаад авч үлдэж байгаа гэсэн яриа байна. Хэрэг хийсэн хятадуудад бол бүр ч ивээлтэй. Сайндаа л нутагт нь буцаадаг, оргочихлоо гээд тавиад явуулчихдаг муухай зуршил тогтсон. Хонгор сумын аймшиг хотод давтагдахыг байг гэх газаргүй. Нэг л өглөө крантаа нээхэд хортой ус олгойдоод улаанбаатарчуудыг бүхэлд нь аваад явчихыг байг гэх газаргүй. Нийслэлийн ундны усны эх булаг эзэнгүй болчихсон. Эрх мэдэл бүхий хэдэн хүн худгуудад нь тулгаад газрын зөвшөөрөл өгчихсөн, голдуу харь хэлтнүүд тэнд эзэн болоод суучихсан байна. Саяхан худаг хордуулах гэсэн хүнийг барилаа гэсэн мэдээ байна лээ. Зарим улс оронд тийм этгээдийг шууд цаазалдаг юм гэсэн. Биотерроризм Монголд орж ирээд байгаа юм биш үү. Хонгор сумын хордлого ч санаатай юу, санамсаргүй юу. Шалгамаар зүйл ч мөн их байна даа. Манай хүчнийхэн ч Баасанг баривчилж, Арсланг алгадаж л “гавьяа” байгуулах юм шив дээ. Гэтэл сайд нар нь УИХ, Засгийн газраа молигодож Хонгорын хордлогыг хоолны хордлогоос дор үзэж байх шиг байна. Эх орондоо амьдрах, амьд явах баталгаа алдагдсан. Өдөр болгон өч төчнөөн хүн алагдаж, сураггүй болж, хаяггүй цогцсоор шүүх эмнэлэг дүүрлээ. Микроавтобус мөргөлдөөд өч төчнөөн хүн нас барлаа гэсэн мэдээ бараг өдөр бүр сонсогдоно. Гэтэл жолооч нь сул чөлөөтэй инээж хөхрөөд л явж байдаг. Өөрөөр хэлбэл, Монголд мөнгөтэй, өндөр албаны хүн ямар ч хэрэг хийсэн, үйлчилдэг хууль үгүй болсон. “Ми-8″-ууд нь сөнөөд л байдаг, гол “сөнөөгчид” нь ямар ч ял зэмгүй ард нь үлдэж, улс aсap их хөрөнгөөрөө иргэний амь нас, эрүүл мэндээр хохироод өнгөрдөг, ийм аймшиг нүүрлэсэн “эзэнгүй” нутгаас дайжихаас яахав ээ. Дайжин гарч байгаа газар нь БНСУ. Олон жил “Зуучлах товчоо”-ныхон солонгосчуудтайгаа хэл амаа ойлголцоод мөн ч олон хүнийг гаргасан даа. Гэтэл өнгөрсөн жилээс хэсэг бүлэг хүн энэ “амттай олз”-нд шунан “Зуучлах товчоо”-г устгах явуулга хийж, дарга Сүхбаатар нь зүгээр л үхсэн үү, хорлогдсон уу, гэнэт таалал төгссөн. Солонгосын тал тэгж тулгасан, ингэж тулгасан гээд 100 хувь төрийн өмчит байгууллага байгуулж эхний 15000 хүнийг гаргах “их дайн” дэгдээд байгаа нь энэ. Энд багтахын төлөө 40 гаруй мянган хүн өрсөлдөж байгаа сураг байна. Эх орноосоо дайжигчид энэ. Дайжаад хэний нөмөр нөөлөгт очиж байгаагаа ч хүмүүс эрхбиш гадарлаж байх шиг байна. Бүртгэж байгаа тэр БНСУ-ын элчингийнхний түрэмгий байдал, дарамт шахалтыг ээ. Задгай мөнгөгүй, 50 ам.доллар аваад очсон хүнийг эргүүлээд чулуудаж байна. Хөдлөх болгондоо омог сүр. Төрсөн нутгийнх нь хөрсөн дээр ингэж байгаа юм, төөрч мунгинаж явахад нь яах л бол доо. Нэг залуу эмэгтэй “Эх орондоо ядаж 300 ам.долларын цалин авдагсан бол ингэж харийн нутаг руу гарах гэж зүтгээд байхын хэрэг алга” гэж ярьсан. Яасан үнэн бэ. Дайны хажуугаар дажин гэж. Монголын цагдаа “уут барьчихаад” хэчнээн ч хоног оочерлуулав даа. Лавлагаа гэдэг нэрээр олон л сая төгрөг хураасан байх. Түүнийгээ эргүүлж өгөх үү. “Цагдаагийн залилан” болоод өнгөрөх үү. Хөөрхий дөө, хайран сайхан залуус минь ингэж эх нутгаасаа дайжиж, хүний нутагт боолын хөдөлмөр хийх гэж, ингэж ч үйл тамаа үзэж байх гэж. Ухаантайхан удирдлага заяасан бол монголчууд минь агаар усаа хүртэл худалдаж авдаг арал хойгийнхноос ч илүү хувь заяатай ард түмэнсэн дээ.

17:32 - 2007-05-23 - Сэтгэгдэл бичих

монголчуудаа

монголчуудаа бид хэзээ болтол ингэж хэзээ болтол ингэж амидарах гэсэн юум бэ тэмцэи дээ муусаин хужаа нартаи нэгиигээ узэю лдээ надтаи санал ниилж баигаа хун баивал ороод ирээрэи

bataa (зочин) - 14:50 - 2008-01-28

Ємнєх хууд Дараагийн хуудас

Блогын тухай

Миний зураг
Шинэхэн гарсан Програмууд, Кино, Клип, Хамгийн гол нь Монголын эЛеКТРо, ТРаНС сонирхчиддоо энэ буланг зориулъя даа.


Ангилал

NeWS
ViDeoS
SoFTWaReZ
~!!***eLeCTRo&TRaNCe&HouSe&MiX's***!!~
Жиг жуг үгс

Холбоосууд

Эхлэл
Хувийн мэдээлэл
Бичлэгийн архив
Зургийн альбом
Дуу сонсох
Клип үзэх
RSS

godfather ringtonefree-tamil-ringtonesgo mp3 ringtone steelersmotorola 120t ringtone notequality polyphonic ringtonefree composer ringtones for nokia 2100anne carringtonfree nokia 3390 keypress ringtoneringtone gratis para ecuadorhow to download nextel ringtones



:-)
 
xaax