2007-06-06 16:43:50
~Монгол хүнийг хөгжүүлнэ гэдэг маань монгол хүн бүрээс авахуулаад, төрийн түвшинд эрхэмлэн баримтлах үзэлтэй байна гэсэн үг. Үзэл гэдгийг мэдлэгийн сан гэж ойлгоно.
1. Бид ядуу байж болно. Тусгаар тогтнол гэдэг бол бидний агуу их бахархал, юугаар ч сольшгүй үнэ цэнэтэй баялаг мөн гэдгийг хүн бүр мэдрэх явдал. Энэ нь Монгол хүний хийж байгаа ажил, хөдөлгөөн болгон хэлж ярих үг бүр нь тусгаар тогтнолын төлөө байх учиртай гэсэн философид оршино. Монголчууд тусгаар тогтнолоо алдаагүй цагт сайн сайхныг цогцлон бүрдүүлж чадна.
2. Монгол улс сайхан хүүхний царайн дээр биш, сайн хөлгийн нуруун дээр биш газар шороон дээр тогтдог гэсэн философио сэргээх явдал юм. Монгол хүн бүр өөрийн төрж өсөж, ясаа тавих өлгий нутгийн төлөө хариуцлага хүлээх учиртай юм.
3. “Хүн намайг сургах учиртай гэдэг ойлголтыг би өөрөө өөрийгөө сургах, өөрөө суралцах учиртай” гэсэн философиор солих явдал болно. Энэ бол “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн Монголын уламжлалт философи юм.
4. Улс орноо өөд нь татъя гэвэл уриа дуудлага үгээр хөөцөлдөх биш, ирээдүйгээ харж, материаллаг болон эрдэм оюуны баялаг бүтээж, амьд ажил хийвэл урагшлан дэгжиж чадна.
5. Монгол хүн бүр бусдын муугийн тухай бодохын урьд өөрийнхөө мууг эхэлж тунгааж сурах явдалд оршино. Энэ нь бусдыг ялж, яллах дадал заншлаа орхиж, өөрийгөө ялж, яллаж сурах сэтгэлгээгээр солино гэсэн үг юм.
6. Бусадтай атаархаж, өшөө хорсол авах сэтгэлгээнээс ангижирч, амь насанд халгаагүй бол бүхнийг уучилж сурах философи мөн. Энэ нь идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургаж болдог тухай монгол философи билээ.
7. Эрүүл биед саруул ухаан оршдог философийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх явдал юм. Монгол хүний амин чанарыг сайжруулж монгол үндэстнийг эрүүлжүүлэх явдал.
8. Монгол хүний гайхамшигт чанарууд, тухайлбал нэн их хөгжсөн тэнцвэрээ хадгалах чадварыг улам лавшруулан хөгжүүлэх явдал юм.
9. Монголын төлөө тэмцэж явсан алдартнуудаа мартахгүй байх учиртай. Атилла, Авдай сайн хаад, Есүхэй баатар, Чингис хаан, Батмөнх даян хаан, Түмэн засагт хаан, Лигдэн хаан, Цогт тайж, Хотхойдын Чингүнжав, эдийн засагч Тогтохтөр ван, Богд Жавзандамба, Сайн ноён хаан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимид, Хайсан гүн Дэмчигдонров, Д.Сүхбаатар, А.Амар, П.Гэндэн, Т.Дэмид, Ж.Цэвээн, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, С.Аварзэд, Д.Төмөрочироос авахуулаад эх орончдын сурах бичиг гаргах явдлыг гадна талд “худалдагдсан” Шанзав Бадамдорж зэргийн уршигт хүмүүсийн үйл ажиллагаатай харшуулан, дэлхийн өнгө аяс дээр авч үзүүштэй санагдана.
10. Түүхийг судалдагтай адил алдаагаа судалж, алдаан дээрээ суралцах явдал юм. Хувь заяа ирээдүй биднээс өөрсдөөс маань шалтгаална гэсэн баталгаа шаардахгүй үнэнийг Монголын хүн бүхэн хүлээн зөвшөөрөхөөс өөр арга зам байхгүй.
Монгол хүнийг хөгжүүлэх практик алхмууд
1. Эх орноо гэх үзлийг нь дэвэргэн хөгжүүлэх
Дэлхийн усны хагалбарын зонхилох хэсэг монголоос эхэлдэг, цэвэр ундаатай, дэлхийн мөнх цэвдэгийн өмнөд төгсгөл монголд байна. Дэлхийн элсэн цөл Монголоос эхэлж мөн энд ирж дуусдаг. Азийн бүх нуурын 2/3 нь Монголд бий. 4 улиралтай, ой хээр говь хосолсон, асар их баялаг бүхий, хүн амьдран жаргах хамгийн таатай орчин гэвэл эх орон минь билээ гэсэн сэтгэлгээг хүүхэд бүрт төлөвшүүлэх нь чухал байна.
Монгол хүнийг, Монгол улсыг монгол хүн л аварч хамгаалж, авч явж хөгжүүлэх үзлийг төлөвшүүлэх хэрэгтэй. Б.Явуухулан: Цэцгийн сайхныг би нугаасаа түүлээ
Цэнгэлийн манлайг би нутгаасаа мэдэрлээ
Хүлгийн хурдныг би сүргээсээ барилаа
Хүүхний царайлгыг би Монголдоо харлаа хэмээн “Зөвхөн Монголдоо” шүлгээрээ илэрхийлсэн байдаг.
2. Үйлдвэрлэх хүчний байршил-монгол хүний хөгжилд нөлөөлөх нь
Үйлдвэрлэх хүчийг улс орныхоо баруун зүүн өмнөт бүс нутагт тараан байрлуулж, монгол хүнийг төрж өссөн уугуул нутагтаа ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлнэ. Төвийн бүсэд, ялангуяа нийслэл хотод ажиллаж амьдрах чадваргүй олон хүмүүс бөөгнөрснийг тараан байрлуулж, газрын ашиг шимийг хүртэн амьдарч сурахад нь төрийн зүгээс албадах, туслах, хөрөнгө гаргаж өгөх, эрх зүйн баталгаатай болгох тал бүрийн ажил зохиох хэрэгтэй байна.
3. Хүнийг үйлдвэрлэн бүтээгч байлган хөгжүүлэх нь
Ажил хийх сонирхолгүй хүн нийслэл, төв, хот суурин газруудын дүүргүүдэд суурьших “эрхгүй” байх тийм нөхцөл байдлаар шахах учиртай. Ийм өргөн уудам нутаг, байгалийн баялаг бүхий монгол оронд ажилгүйдэл гэсэн ойлголт байхгүй. Харин амьдрах чадваргүй хүмүүс байна хэмээн ойлгож, хөдөлмөрлөх дур сонирхолгүй хүмүүст тэтгэлэг олгохыг зогсоож болно. Өөртөө ногоо тарьж, хувцас хунар оёж, чинээлэг айлын мал хариулах, хүүхэд хөгшидийг харж хандаж өгч байгаа хүнийг ажилтай хүн гэж үзнэ.
4. Монгол хүн-хөгжсөн хэрэглэгч байхын тулд
Юу бүтээж байна түүнээсээ илүү хэрэглэхгүй байх зарчмаар амьдрах учиртай. Зөвхөн бүтээж гэмээнэ хэрэглэх зарчим бол баялаг бүтээгээгүй байж улсаас илүү зүйл нэхэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг. Монгол хүн илүү ихээр ямбалахгүй, гагцхүү хийж бүтээснийхээ тоо чанарт нийцүүлэн амарч сувилуулна.
5. Монгол хүн нийгмийн хөгжсөн харилцаа байх философи
Монгол хүн гэр орон, ажлын орчин, гудамж, дэлгүүр үйлчилгээний газруудад бие биедээ дарамт учруулдаггүй хөгжсөн хүн байх учиртай.
Нийгмийн харилцаанд импортолсон халх, дөрвөд, буриад, эрлийз гэх мэтээр монголчуудын сэтгэл зүйн уур амьсгалын ан цавыг арилгаж, ийм асуулт анкетаар бөглүүлдгийг болиулна. Монгол хүн л бол монгол хүн. Тэр хаана төрсөн байна вэ тэр газар нь даль жигүүрээ амраах шувууны үүртэй адил, унасан газар угаасан усандаа л хүн хүчтэй, эх оронтой байна. Монгол эхийн хэвлийгээс төрсөн бол монгол байна.
6. Гадаад улсад “худалдагдсан” хүн хэний хүн байх вэ
Гадаад талд ажилладаг хүн тэндээ хэзээ ч нэгдүгээр зэргийн хүн байж чадахгүй. Их үндэстэн нь 1-р хүмүүс байна. Гадаад улсуудад цагаачилсан нь 2-р зэргийн хүмүүс байна. Бусад үндэстнээс хятадчилагдсан оросчлогдсон хэсэг нь 3-р, харъяалалд байгаа буриад, өвөр монгол, тува, уйгур хөх нуурын монголчуудын амьдралынх нь хэв шинж ойртсон учраас 4-р, их үндэстний хүнтэй гэр бүл болсон хүмүүс хажуудаа харуултай учраас 5-р, худалдагдсан монгол хүнд тухайн орны төр хэзээ ч 100% итгэхгүй учраас 6-р зэргийн хүн байх болно. Цаашдаа нууцаа алдахгүйн тулд худалдагдсан хүн өөрийнхөө амийг бууны гохон дээр аваачаад өгчихсөн гэдгээ мартаж болохгүй.
Тэгэхээр “худалдагдсан” хүнийг ч монгол хүн гэж үзэхээс өөр аргагүй. Харин хүн өөрөө хаана төрсөн бэ тэнд 1-р зэргийн хүн байдаг бясалгалаар тэндээ үйлчлэх үү, эсвэл 6-р зэргийн “шаар” байх нөхцөлөө сонгох уу гэдгээ өөрөө шийдэх хэрэг. Бас өөрийн ард түмнийг гомдоосон, тэдний эрх ашгаас урвасан хүнд бурхан багш хилэгнэдэг, тийм хүн хэзээ ч өөдөлдөггүй гэсэн айхавтар бичигдээгүй хууль үйлчилдгийг 1937, 1938 оны хэрэг явдлын дараах үр дагавар нотолсон гэдгийг монгол хүн бүр ухаарууштай нь үнэн.
7. Монгол хүний амин чанарыг сайжруулах үзэл баримтлал
Монгол хүний удмын санг жолоодох бүх үүргийг эрүүл мэндийн системийн үүрэг гэж үзнэ.
Өвчин эмгэгтэй ухааны хомсдолтой, ер нь аль нэг талаараа зохицохгүй эр, эм хүмүүсээс гэр бүл үүсэх замыг хааж, хянах ажлыг эрүүл мэндийн системийнхэнд төрийн үүрэг болгон ноогдуулна. Галзуу, ажиллаж амьдрах чадваргүй хүмүүсээс нийгмийг эмнэлгийн аргаар цэвэршүүлэх эрхийг эрүүл мэндийн байгууллагад төрийн зүгээс олгоно.
Ухааны хомсдолтой, нийгмийн халдварт өвчтэй хүмүүсийг үргүй болгож цэвэршүүлэх ажлыг эрүүлийг хамгаалах систем гүйцэтгэнэ.
Хүнийг өвчилсөн хойно нь эмчлэх гэдэг ойлголтыг, өвчлөхөөс сэргийлэх явдал бол эрүүлийг хамгаалах системийн үүрэг байна гэсэн үзлээр солино.
Эрүүл мэндийн байгууллагууд гаднаас орж ирдэг хүнсэн зэвсгээс монгол хүнийг найдвартай хамгаалах төрийн албаны үүрэгтэйгээс гадна хүн өөрөө өөрийгөө авч явах арга ухаанд сургана.
Эрүүл биед саруул ухаан орших учраас эрүүл мэндийн байгууллага намайг хариуцна гэдэг ойлголтыг би өөрөө өөрийгөө эрүүл авч явах учиртай гэсэн үзлээр солино.
Дархчуул овогт Даваагийн Лхаашид
‘Монголын хаад зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг”
Уучлаарай bilguun.bblog.mn-ээс авчихлаа. Их таалагдсан юм аа.
Бичсэн: odko_korea, Огноо: 2007-06-06 16:43:50
Банжиг блог-с оруулав. http://blog.banjig.net
Энэ бичлэгийг умшаад таалагдсан болохоор нь оруулчлаа. Ойрд юм бичээгүй умшаад л яваад байна доо.
03:30 - 2007-06-07
-
|